АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Бээжинд газардлаа

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны “APEC” байгууллагын уулзалт энэ өдрүүдэд Бээжин хотод болж байна.
Энэ уулзалтад манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин зэрэг улсуудын тэргүүнүүд оролцож байгаа юм.
Харин өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Бээжинд газардлаа. Тэрээр өнөөдөр БНХАУ-ын тэргүүн Си Зиньпинтэй уулзах бөгөөд хоёр улсын батлан хамгаалах, хүмүүнлэгийн асуудлаар зөвшилцөх гэнэ.
Өнөөдөр АНУ, Япон, Өмнөд Солонгос улсын удирдлагууд уулзаж ярилцахаар болсон талаар “Синьхуа” мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ