Оюутнуудыг хөнөөснөө хүлээн зөвшөөрчээ

Мексикийн Игуала хотын Багшийн их сургуулийн 43 оюутан 10 сарын 27-нд сураггүй алга болсон бөгөөд тэдний цогцос олдсон юм. Оюутнуудыг “Геррерос Унидос” бүлэглэлийн гишүүд хөнөөсөн байжээ. Тэд өгсөн мэдүүлэгтээ “Оюутнуудыг хөнөөж, цогцсыг нь шатаагаад гал унтарсны дараа тэд хохирогчдын цогцсыг уутанд хийж гол руу хаясан” хэмээжээ.

Энэ хэрэгт холбогдуулан Игуала хотын захирагч Хосе Луис Абарка болон түүний эхнэр Мария Де-лос-Анжелес нарыг баривчлаад байсан. Харин оюутнуудыг хөнөөсөн этгээдүүдийг цагдаа нар олсноор тэднийг батлан даалтад гаргасан байна.

Мексик улсын ерөнхийлөгч оюутнуудад хүндэтгэл үзүүлэн орон даяар гашуудал зарлаад байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ