Барак Обама Бээжинд ирлээ

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны “АПЕК”-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж байгаа “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцохоор манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мордоод байгаа. Тэгвэл өнөөдөр дээрх чуулгад оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак ОбамаБээжин хотноо хүрэлцэн ирсэн байна. Түүнийг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И угтан авчээ.
Түүнчлэн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абе, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ин Хэ нар мөн морилоод байна. Ийнхүү өнөөдөр АНУ, Япон, Өмнөд Солонгос улсын удирдлагууд уулзалт хийх ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ