Энхийг сахиулагчдаа тусгаарлахаар болжээ

Индонезийн Засгийн газар Либери улсад 80 хоногийн турш энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 115 энхийг сахиулагчаа 21 хоногийн хугацаанд тусгаарлахаар болжээ.
Либери улсад эбола вирус хурдацтай тархаж, нийт 1900 хүн амиа алдсан бөгөөд Энхийг сахиулагчдыг нийслэл Жакарта хотоос холгүй орших Жава аралд байршуулах юм байна.
Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо “Либери улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдаа тусгаарлахаар болсон. Эбола вирусын нууц үе 21 хоног байдаг. Тиймээс халдварын голомтоос ирсэн энхийг сахиулагчдаа тусгаарлаж, биеийн байдлыг нь тандахаар боллоо.
Өнөөдрөөс эхэлж эбола дэгдсэн бүс нутгуудаас жуулчин хүлээн авахгүй. Мөн ард түмнээ эбола бүртгэгдсэн орнууд руу жуулчлал болон ажлын журмаар зорчихгүй байхыг хүсье” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ