47 сурагчийн аминд хүрчээ

Нигерийн зүүн хойд хэсэгт орших Йобе мужийн ахлах сургуульд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 47 сурагчийн аминд хүрч, 79 хүнийг шархдуулжээ.
Тэрээр хичээл эхлэхийн өмнө хүүхдүүд сургууль дээрээ цуглараад байхад нь бөмбөг дэлбэлсэн байна. Даваа гариг бүрийн хуралд оролцохоор сургуулийн танхимд 2000 гаруй сурагч цуглардаг аж.
“Гэнэт чих дүлийрэм чанга дуу гарч, хүмүүс хашгиралдаж байсан. Гэнэт миний хувцас цусанд будагдсан байлаа” хэмээн 17 настай сурагч Муса Ибрахим Яхайяа ярьжээ.
Одоогоор шархадсан хүүхдүүдийг мужийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Энэ халдлагыг Барууны боловсрол, амьдралын хэв маягийг үзэн яддаг Боко Харам бүлэглэл үйлдсэн гэж эрх баригчид таамаглаж байгаа юм.
У. Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ