АНУ, БНХАУ хоёр улс визний нөхцөлөө хөнгөлөх талаар зөвшилцжээ

Урд хөршид болж буй АПЕК-ын 22 дахь чуулганаар Хятад иргэдийн АНУ-д зорчих визний нөхцөлийн талаар АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүд ярилцсан байна.
Тэд жуулчны болон бизнес ангиллын визийг 10 жил хүртэлх хугацаагаар, оюутнуудын визийг 5 жилээр сунгахаар зөвшилцжээ.
Урьд жилүүдэд дээрх визтэй иргэд жил бүр визнийхээ гэрээг сунгадаг байсан байна. Энэ яриа амжилттай болвол хоёр орны иргэд харилцан улсдаа аялж, зорчих боломж илүү нээлттэй болох юм. Америкчууд ийнхүү визний нөхцөлөө хөнгөвчлөх бодлого баримталж, Бразиль, Хятад зэрэг томоохон зах зээлээс жуулчдыг татахыг эрмэлзэх болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ