Ким өөрийгөө удирдагч биш бурхан гэж боддог

Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Ли Ён Гук одоогийн удирдагч Ким Чен Уны талаар баримтуудыг дэлгэсэн байна.
Тэрээр "Ким Чен Ун өөрийгөө удирдагч биш Бурхан гэж боддог. Ямар ч нөхцөлд өөрийгөө хамгаалахыг хичээдэг" хэмээсэн байна.
Мөн тэрээр удирдагчийн зөвлөхүүд түүнээс айдаг, амиа алдахгүйн тулд түүнд тал засдаг. Тэр маш харгис хэрцгий, бодлогогүй хүн гэдгийг хэлсэн байна. Тухайлбал, нэгэн дээд албан тушаалтныг цэргийн хуарангаас хөөж, өөрийнхөө хэрэглэсэн үнсний савыг цэвэрлүүлсэн гэнэ.
Хамгаалагч Ли Ён Гук нь улстөрийн лагерьт хоригдож байгаадБарууны орон рүү дүрвэн гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ