Үхлийг "хуурсан" эхчүүд

Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр арвай буудай тогтохтой адил их хувь заяа гэж ярьдаг. Энэ ч утгаараа хүүхдээ хэвлийдээ тээж, хүний орчлонд эсэн мэнд төрүүлнэ гэдэг ч их үүрэг хариуцлага юм.

Гэвч хүсэхээр хясна гэгчээр хүн болж мэндлээгүй хүүхэд заяа олон байдаг боловч гайхамшигтай хувь тохиолдлоор хүн болон мэндэлж одоо хүртэл эрүүл саруул амьдарч байгаа тохиолдолд ч байдаг билээ.

Ийм гайхамшигтай үйл явдал хоёр Америк бүсгүйд тохиолджээ. Тодруулбал, АНУ-ын Флорида мужийн иргэн Женни Квилес өнгөрсөн аравдугаар сарын 15-нд зам хөндлөн гарч яваанд ачааны машинд мөргүүлжээ. 33 долоо хоногтой жирэмсэн байхдаа осолд орсон бүсгүй сар гаруйн хугацаанд эрчимт эмчилгээнд хамрагдсаны эцэст сэргэж, эрүүл саруул охин төрүүлсэн байна. Бүсгүйн нөхөр интернэтээр дамжуулан хандивын аян өрнүүлсний ачаар 7,700 доллар цуглуулж, гэр бүлээ аварч чаджээ.

Түүнчлэн дээрх үйл явдалтай төстэй нэгэн хэрэг гарсан бөгөөд эх хүүхдийг хоёуланг нь аварч чадсан юм. Кесарево хагалгаа буюу хийсвэр хийлгэх үедээ зүрх нь 45 минут цохилоогүй төрөгч эх азаар амьд үлджээ.

Хагалгааны үеэр хүндрэл гарсан тул эмч нар гурван цагийн туршид америк бүсгүйн амь насыг аврахаар тэмцсэн гэнэ.

Мэргэжилтнүүд өвчтөн өөд болсон гэж үзэх гэтэл гэнэт дэлгэцэн дээр зүрхний цохилт нь сэргээд иржээ. Зүрхний цохилт 45 минутын туршид мэдрэгдээгүй ч эмэгтэйн уураг тархи гэмтээгүй байна.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ