Жуулчдыг сандаргасан цагаачид эболатай байж магадгүй

Эбола өргөн тархсан Гвиней болон Сьерра-Леон улсуудаас цагаачид далайгаар дамжин Канари арлын улсуудад ирсэн байна.

Энэ нь Гран-Канари арал дээр амарч байсан жуулчдыг ихээхэн сандаргасан гэнэ. Учир нь цагаачдын дунд өндөр халуурсан хүн байсан нь эболатай байх магадлалтай гэж үзжээ.

Эдгээр цагаачдад улаан загалмайн гишүүд хоол, ус, хамгаалалтын баг авчирч өгсөн байна.

Дэлхий дээр одоогоор 13 мянган хүн халдвар авч, 4818 хүн нь амь насаа алджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ