Путин, Обама хоёр ганц хоёр үг сольжээ

Орос, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар Бээжинд болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр зураг татуулахын өмнөхөн ганц хоёр үг сольжээ гэж “Коммерсанть” сонинд бичсэн байна.
“Путиныг Обама эхлэж хараад, гараараа дохин мэнд мэдсэн юм. Владимир Путин түүн дээр очиж, мэнд мэдээд, ярилцаж эхлэсэн. Яриа долоо-найман минут үргэлжилсэн байх. Дараа нь тэд зураг татуулахаар явцгаасан” гэж сонинд бичжээ.
Олимпийн бассейны дэргэд зургаа татуулсны дараа Хятадын төрийн тэргүүн уулзалтад оролцогчдыг танхимд нийтийн ширээний ард урьсан байна. Хэвлэлд тэмдэглэснээр, Путин, Обама хоёр бие биенийхээ хажууд биш, харин “жаахан зайтай зогсож байжээ”.
Бээжинд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болон Австралид G20-ийн уулзалтын үеэр Обама, Путин нарын бүрэн хэмжээний уулзалт зохион байгуулахаар бэлтгээгүй гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков түрүүнд нь мэдэгдэж байсан юм. “Обаматай уулзаж магадгүй. “Бүрэн хэмжээний уулзалтад бэлтгээгүй, гэхдээ тэд ямар нэг байдлаар үг солихыг бид үгүйсгэхгүй байна” гэж Песков хэлжээ.
G20-ийн дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 15-16-нд Австралийн Брисбен хотод болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ