Захиргааны байрыг галдан шатаажээ

Мексикийн Герреро мужийних сургуулийн сураггүй алга болсон 43 оюутныг хөнөөснөө тус мужийн хар тамхины бүлэглэлийн гишүүд хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл уг оюутнуудын ар гэр, багш, хамт суралцагчид нь шинжилгээгээр тодорхой болоогүй цагт үүнд итгэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Оюутнуудын сураггүй болсон хэргийг эсэргүүцсэн 500 гаран иргэд жагсагчид өчигдөр мужийн захиргааны байр руу халдсан байна. Тэд захиргааны байр луу халдаж, хурлын танхим, номын санг галдан шатаасан байна. Өмнө нь жагсагчид тус мужийн нийслэл Чильпансинго хотод байдаг боловсролын хэрэг эрхлэх газрын байрыг ч мөн шатааж байсан байна.
Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр жагсаал хийгээд буцаж байхдаа цагдаа нарын халдлагад өртөж, зургаан оюутан нас барж, 43 оюутан ор сураггүй алга болсон хэрэг гарсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ