АНУ Оросын эсрэг хоригийг цуцлах болзлыг нэрлэв

Хэрвээ Украины зүүн өмнөд нутгийн байдал зохицуулагдвал, АНУ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахад бэлэн байна. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр лхагва гаригт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр ингэж мэдэгдэв.

“Хэрвээ цус урсгасан хэрэг явдал дуусвал, хориг арга хэмжээг цуцлана” гэж тэр тодруулан тайлбарлаад, мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэхгүйн тулд Минскийн тохиролцоог Орос биелүүлэхийг АНУ шаардах болно гэж тэр тэмдэглэжээ. “Байдал хувьсан өөрчлөгдөж байгаа ч, мөргөлдөөний уг шалтгаан өөрчлөгдөөгүй хэвээр байна” гэж Пауэр онцолжээ.

НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Александр Панкин хариуд нь хэлэхдээ, Украинд гал зогсоох горим бүрэн хэмжээгээр биелэхгүй байна гэж мэдэгджээ. “Харин ч эсрэгээр гал зогсоох горим үйлчилж буй бүхий л хугацааны туршид фронтын шугамд Украины цэрэг бөөгнөрч байгаа нь ажиглагдаж байна” гэж тэр хэлжээ.

Украинд Оросын цэрэг байгаа тухай Киевийн эрх баригчдын мэдэгдэл бодит байдалд нийцэхгүй гэж Панкин тэмдэглэсэн байна. “Журамт цэргийн хүчнээс Украины эрх баригчид тэгтлээ их айж, тиймээс өөрсдөөбүтэлгүйтэж,хүн болон техникийг “фронт руу” бөөн бөөнөөр нь явуулж байгаагаа зөвтгөх гэхдээ Оросын зэвсэг болон “байнгын армийнхан” орж ирж байна хэмээн дахин уйлагнаж байх шиг” гэжбайнгын төлөөлөгчийн орлогч тэмдэглэжээ.

Европын холбооны зүгээс Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авах магадлал бага гэж үзэж байна. Ирэх долоо хоногийн даваа гаригт болох Европын холбооны ГХЯ-ны сайд нарын уулзалтаас Оросын эсрэг ээлжит хоригарга хэмжээ авах магадлал бага байна гэж Европын холбоо үзэж байна. Европын дипломатын бүлгийнхний учрыг мэдэх төлөөлөгчийн хэлснийг иш татан Ройтерс агентлаг лхагва гаригт ингэж мэдээлжээ.

“Эмх замбараагүй явдал гарч, сонгууль болсон хэдий ч, сайд нарын зөвлөл шинэ хориг арга хэмжээ авахгүй” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй тэр дипломат ярьсан байна. Зохих хориг арга хэмжээ Орост хүчтэй цохилт болсон, гэвч хэрвээ Европын холбоонд өөр сонголт үлдэхгүй тохиолдолд хязгаарлалт гагцхүү чангарна гэж тэр хэлжээ.

Европын холбоо хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна гэсэн мэдээлэл мягмар гарагт гарсан юм. Германы канцлер Ангела Меркель ингэж ярьжээ. Европын холбоо эдийн засгийн хориг арга хэмжээ авах бодолгүй байна. Гэхдээтус холбооны орнуудад орохыг хориглосон оросын иргэдийн жагсаалтыг өргөжүүлэнэ гэж тэр хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ