Тарианаас айлтгүй болжээ

Атлантагийн хүүхдийн яаралтай тусламжийн эмч Amy Baxter нь Buzzy хэмээх бяцхан хөөрхөн зөгий зохион бүтээжээ.
Тус бяцхан зөгийг тариурын зүү хатгах газрынхаа ойролцоо тавиад тариагаа хийхэд өвдөлт юу ч мэдрэгдэхгүй гэнэ. Учир нь зөгийний 2 бяцхан далавч нь хүйтэн жинтэй бөгөөд зөгий нь маш хурдан чичирхийлэл үүсгэж, өвдөлтийн мэдрэмжийг тархинд хүрэхэд нь саад учруулдаг аж.
Buzzy нь зөвхөн хүүхдэд зориулсан бус тариураас айдаг томчуудад ч бас их хэрэгтэй эд юм.
У. Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ