АНУ-д West Nile үхлийн вирусээр нас барагсдын тоо ихэсчээ

Нью-Йорк хотын эрүүл мэндийн газраас мэдэгдэж байгаагаар өнгөрсөн жилийн хувьд энэхүү вирус нь хамгийн их үхэл дагуулсанбайна.
Хамгийн сүүлийн мэдээгээр энэхүү вирусээр 286 хүн өвчилж, нас барсан гэдэг тоо гарсан нь 2002 онтой харьцуулахад хоёр дахин ихээр нэмэгдсэн гэж өчигдөр өглөө албаныхан мэдээлээд байна.
Үхлийн вирус тархаж байгааг “Өвчин судлал болон урьдчилан сэргийлэлтийн үндэсний төв”-өөс тус бүс нутгийн цаг агаарын байдалтай холбон тайлбарласан аж. Тус төвийнхөн өчигдөр өглөөний мэдэгдлээр Техас мужид энэхүү вирусээр гурван хүн нас барсныг мэдээлжээ.
Энэхүү West Nile гэгдэх үхлийн вирус анх 1937 онд Уганда улсад гарч байжээ. 1999 онд АНУ-д анх бүртгэгдсэн.
С.Хишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ