Эрдэмтэд согтууруулах ундаан зүрх судасны өвчинд хэрхэн хамаарах тухай судалгаа хийжээ

Бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэх нь дэлхийн хүн амын 15 хувийг л зүрх судасны өвчнөөс хамгаалдгийг Шведийн эрдэмтэд тодруулжээ. “Сайн холестерины” ялгаралтыг идэвхижүүлдэг СЕТР TagIB гэдэг ген энэ бүлгийн хүмүүст л байдаг байна.
Энэ бодис судасны хананд хуралддаггүй, харин бие махбодиос өөхийг гадагшлуулахад тусладаг ажээ. Энэ судалгааны тухай “Дейли мэйл” сонинд мэдээлсэн байна.
Зүрх судасны өвчтэй 618 швед хүн болон 3000 эрүүл хүний хэрхэн согтууруулах ундаа хэрэглэдгийг эрдэмтэд судлажээ.
Согтууруулах ундааг хэр тааруу хэрэглэх нь эрүүл мэндэд ашиг тустай гэх ихэд тархсан санаа бодлыг шинэ судалгаа няцааж байна гэж Гётеборгийн их сургуулийн профессор Дага Телла хэлжээ.
Багаахан хэмжээний согтууруулах ундаа, ген хоёрын аль аль нь зүрх судасны өвчнөөс хамгаалдаггүй нь мэдээж гэж эрдэмтэн Телле Лаурен хэлсэн байна. Харин энэ хоёр нийлснээр ийм эрсдлийг нэлээдбууруулж болох гэнэ.
Судлаачид хийсэн дүгнэлтээ хоёр таамаглалаар тайлбарлаж байна. Эхний таамаглалаар бол, согтууруулах ундаа нь СЕТР TagIB ген тээгчдэд онцгой их байдаг ашигтай холестерины ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Энэ ген ньСЕТР-ийн уургийн ялгаруулалтыг хариуцаж, уг уураг “сайн” холестерины хэмжээнд эерэгээр нөлөөлдөг ажээ. Согтууруулах ундаанд хамгаалалтын шинж бүхий ашигтай антиоксидантууд агуулагдаж байж бас болох гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ