Сири, Туркийн байдал хурцдаж байна


Туркийн Рейханлы хотод энэ сарын 11-нд болсон алан хядах ажиллагаанд Сири улс оролцоогүй гэж эрх баригчид нь мэдэгдлээ. Сирийн Батлан хамгаалахын сайд Омран Зохбигийн үзэж буйгаар бол 46 хүний амийг хороосон алан хядах ажиллагааны хариуцлагыг Турк улс өөрөө үүрэх учиртай гэсэн байна.
Рейханлыд алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэрэгт сэжиглэн Туркийн эрх баригчид энэ сарын 12-нд есөн хүнийг баривчилсан юм. Тэд бүгд Туркийн иргэн байсан аж. Туркийн Гадаад хэргийн сайдын үгээр бол сэжиглэгдэж буй хүмүүс Сирийн тагнуулын “Мухабарат” албатай холбоо сүлбээтэй бөгөөд тус орны нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа нэг бус удаа явуулсан хэмээн сэжиглэж байгаа. Энэ ажиллагаанд Дамаскийн гар оролцсон гэх таамаглалыг Туркийн Дотоод хэргийн сайд Муаммер Гюлер гаргаж иржээ. Учир нь Турк, Сирийн хилээс холгүй орших Рейханлы хэмээх энэ жижиг хотод Сирийн дүрвэгчид олноор байдаг.
Рейханлыд хоёр ч удаа дэлбэрэлт болсон бөгөөд тэсрэх бөмбөгийг машинд байрлуулсан байжээ. Ямартай ч Сири, Туркийн байдал ширүүхэн байгаа хэвээр байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ