Малайзын онгоцыг сөнөөж буй зургийг дэлгэлээ

Австралийн Брисбенд болж буй Их 20-ийн чуулган эхлэхээс хэдхэн цагийн өмнө ОХУ-ын албаныхан Малайзын МН17 нислэгийн Боинг онгоцыг пуужингаар харван унагасан зургийг олон нийтэд дэлгэсэн байна.
Зургийг хиймэл дагуулын тусламжтайгаар дарсан бөгөөд зурагт 298 зорчигтой уг онгоц руу зэвсэгт сөргөлдөөнтэй бүсийг дайран гарах үеэр пуужин харваж буйг харуулсан байна. Онгоц сүйрсэн газарт шинжээч нарыг очиход онгоцны биетүүд хааш хаашаа 10 миль газар тарж бутран сүйрсэн байжээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдалд Орост үйлдвэрлэсэн БУК пуужингийн системийг ашигласанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэв. Уг зургуудыг ОХУ-ын “ОРТ1 суваг” телевизээр цацсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ