Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993 оны есдүгээр сарын 20-ны өдрийн тогтоолын дагуу 1994 оноос Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэж байна. Гэр бүлийн институт хичнээн чухал болоход нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ өдрийг бий болгосон юм.

Олон улсын гэр бүлийн өдөр тухайн үеийн сэдвээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга жил бүр илгээлт нийтлүүлдэг юм. Жишээ нь, 2009 онд “Эхчүүд ба гэр бүл: Өөөрчлөгдөж буй дэлхий дэх сорилт”, 2010 онд “Дэлхийн нийтийн гэр бүлд цагаачлалын үзүүлж буй нөлөө”, 2011 онд “Ядуу гэр бүлийн асуудал, нийгмийн ганцаардлын асуудлыг шийдвэрлэх нь” гэсэн сэдвийг сонгож байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ