Хэт даврагчид 10 хүнийг цаазална гэдгээ мэдэгджээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл АНУ болон Британийн Засгийн газарт хандаж мэдэгдэл хийлээ. Тэд АНУ-ын Батлан хамгаалах яам ямар ч баримтгүйгээр удирдагчийг нь үхсэн хэмээн олон улсад мэдэгдсэн явдлыг буруутгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ хэт даврагчдын тэргүүн Бакар аль Багдадиг Иракийн нийслэл Багдадаас холгүй орших Мосул хотод гэнэтийн ажиллагаа явуулах үеэр амиа алдсан хэмээн мэдэгдсэн байна.
Батлан хамгаалах яам энэхүү мэдээллийг батлах хангалттай баримт, мэдээлэл байгаа гэж Иракийн Ерөнхий сайд Хайдараль-Абадид уламжилжээ. Хэт даврагчид энэхүү мэдэгдлийг худал хэмээж, барьцаанд байгаа АНУ-ын болон Британийн 10 иргэнийг урьдчилсан сануулгагүйгээр цаазлахаа мэдэгджээ.
У. Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ