Владимир Путин: Зарим зүйл дээр бидний үзэл бодол нийлсэнгүй

Их 20 орны тэргүүнүүдийн чуулга уулзалт өнөөдөр эдийн засгийн асуудлыг хэлэлцсэнээр өндөрлөнө.

Энэ чуулганы талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Зарим зүйл дээр бидний үзэл бодол нийлсэнгүй. Гэхдээ хэлэлцүүлэг, чуулга үр дүнтэй, хангалттай байлаа" хэмээсэн байна.

Украины хямрал, зөрчлөөс болж В.Путин бусад улсын тэргүүнүүдтэй санал зөрөлдсөн гэнэ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин чуулганаас хамгийн түрүүнд нутаг буцсан байна.

Ийнхүү чуулганаас хамгийн түрүүнд явсан учир нь зам хол тул нойр авах гэж эрт явсан хэмээн ОХУ-ын албаныхан мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ