Мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүд амиа алдсаар байна

Энэтхэгийн Засгийн газар хүн амын өсөлтийг саармагжуулахын тулд 17-оосдээш насны охид, эмэгтэйчүүдийн үрийн сувгаа боолгох мэс засалд хамрагдахыг шаардсан бөгөөд мэс засалд орсон Чхаттисгарх мужийн 14 эмэгтэй амиа алдсан билээ.

Тэгвэл амиа алдсан эмэгтэйчүүдийн тоо 19-д хүрсэн аж. Амиа алдсан эмэгтэйчүүд Чхаттисгарх мужийн иргэд бишПендари тосгоных аж. Тэд энэ сарын 12-нд мэс ажилбарт орцгоожээ.

Амиа алдсан эмэгтэйчүүд өндөр халуурч, цус их алдсны улмаас амиа алдсан байна. Тосгоны оршин суугчид амиа алдсан эмэгтэйчүүдэд мэс ажилбар хийсэн эмчийн гэрийг бүсэлсэн аж.

“Конгресс” намын удирдлагууд орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг ард түмэндээ уриалж, Ерөнхий сайд Нарендра Моди болон Эрүүл мэндийн сайдаа огцрохыг шаарджээ.

У. Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ