Microsoft компанийн шалгалтад тэнцсэн хамгийн залуу хүн

Айян Куреши гэгч хүү таван настай байхдаа Microsoft компаний мэргэжлийн сертификат олгодог шалгалтанд тэнцсэн байна. Тэрээр одоо 6 настай бөгөөд MCTS сертификатыг хүртсэн хамгийн залуу хүнээр шалгараад байна. Компаний зүгээс шалгалт өгөхөд хэтэрхий жаахан байна хэмээсэн ч аав нь түүнийг сайн байх болно гэснээр тэрээр шалгалтад орж байжээ.
Түүний аав нь программист мэргэжилтэй бөгөөд хүү 3 настайгаасаа компьютер дээр тоглож, ажиллаж эхэлсэн байна. Эхэндээ тэрээр программчилалын хэлийг ойлгодоггүй байсан ч удахгүй ойлгодог болсон бөгөөд маш ой сайтай хэмээн хүүгийн аав ярьжээ.
Айян хүү өөрийн гэртээ сүлжээ байгуулж, идэвхтэй ажилладаг гэнэ. Тэрээр өдөрт 2 цагийг программ суулгах, үйлдлийн систем бүтээхэд зориулдаг байна. Бяцхан хүү ярихдаа "АНУ-ын Цахиурын хөндий шиг хүчирхэг программ хангамжийн бааз Англид байгуулж, түүнийгээ "E-Valley" гэж нэрлэнэ" хэмээжээ. Хүүгийн гэр бүл 2009 онд Пакистанаас Англид нүүж ирсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ