Исламын улс: Обама манай хүмүүст халдсаар байгаа учир би танай хүмүүсийн хүзүүг огтолсоор байна

"Исламын улс" АНУ-ын дахин нэг иргэнийг цаазалсан бичлэгээ олон нийтэд цацлаа. Тэр хүн бол тусламжийн ажилтнаар Сирид очсон Абдул-Рахман Касси болохыг Цагаан ордноос баталсан. Энэ асуудлыг Ерөнхийлөгч Барак Обама маш хурцаар шүүмжлэн, буруушаасан байна.
Тэрээр "Исламын улс" бүлэглэлийн гарт амиа алдсан барууны иргэншилтэй тав дахь иргэн болж байгаа юм. Касси нь Сирийн дүрвэгчдэд тусалж байсан бөгөөд тэдний тусын тулд ийнхүү амиа алдсан юм. Түүний өмнөх хүнийг цаазлахдаа дараагийн хохирогч Кассиг болно гэдгийг харуулж байсан аж.
Өөрийгөө Жихад Жон хэмээн нэрлэсэн террорист "Обама чи Сири рүү довтолж, манай хүмүүст халдсаар байгаа учир би танай хүмүүсийн хүзүүг огтолсоор байх болно" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ