Олон улсын цаг уурын өдөр

Тавдугаар сарын 15-нд дэлхийдОлон улсын цаг уурын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг бий болгосон ньөнөөгийн болон хойч үеийнхний сайн сайхан байдалд нөлөөлдөг чухал хүчин зүйлийн хувиар цаг уурыгхамгаалахыг уриалсан цаг уурчдын уриалгын хариу болсон юм.

Цаг уурыг хэвээр байлгах нь өнөөдөр хүн төрөлхтөний өмнө тулгарч буйдэлхий нийтийн шинжтэй асуудлын нэг мөн. Дэлхийд дулгаарч,агаар мандалд озоны агууламжбагасч,байгалийн гамшиг болж, манай гаригийн байгалийн нөхцөл өөрчлөгдөж байгаа зэрэг нь Дэлхийн цагуурыг муутгаж, улмаар хүмүүсийн хүнсний, амьжиргааны болон эд хөрөнгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, байгалийн нөөцийн байдал, улс орнуудын тэнцвэртэйхөгжилд муугаар тусч байгаа юм.

Дэлхийн температурнэмэгдсэн нөхцөлд цаг уурын сүйрэлт өөрчлөлт хичнээн түргэн ирэх асуудалд орчин үеийн шинжлэх ухаан хариулт өгч чадахгүй байгаа билээ.Гэвч хүн төрөлхтөн эдгээр өөрчлөлтийг хойшлуулж чадна гэж экологчид болон цаг уурчид үзэж байна.

Дэлхийн цаг уурыг хэвээр байлгах нь манай гарагийн оршин суугч бүрээс чшалтгаалж байгаа юм. Ингэхийн тулд жишээ нь,машинаа цөөн унаж, гэртээ цахилгаанд хэмнэлттэй гэрлийн эх үүсгэвэр хэрэглэж, мод суулгаж, ногоон байгууламжийг хамгаалж болно. Гэвч манай гарагийн хүн амын тоондүржүүлвэл, эдгээр “саар саархан зүйл” асар их ач холбогдолтой болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ