Харааны бэрхшээлтэй хүнд зориулж ухаалаг гутал бүтээжээ

Аргентин оюутны зохион бүтээсэн хэт авиаг мэдрэх чадвартай төхөөрөмж нь харааны бэрхшээлтэй хүмүүст таяггүй алхах боломжийг олгож нэгэн гутлыг бүтээсэн ажээ. Уг гутлыг өмссөн хүн ямар нэгэн объектод хүрч очиход вибратор дуугардаг гэнэ.

Буэнос Айрес хотын Үндэсний шинжлэх ухааны сургуулийн оюутан Хуан Мануэл Бустаманте зургаан сар энэ төсөл дээр ажилласны эцэст амжилт олсон байна. Гуталны вибратор нь объектын орон зай, байрлалыг мэдэрч ажиллана.

Энэхүү ухаалаг төхөөрөмжийг USB кабелиар холбож, компьютерт оруулан цэнэглэж болно. Таван цагийн турш цэнэглээд 3-4 хоног өмсөх юм. Зохион бүтээгч Хуан хараагүй болсон найздаа туслахын тулд энэ санааг бодож олжээ.

У. Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ