Энэтхэгт эмнээс хархны хор илэрчээ

Энэтхэгийн Чхаттисгарх мужид арав гаруй эмэгтэй нас барсан хэрэгт ципросин нэртэй антибиотик нөлөөтэй болохыг албаныхан тогтоолоо. Антибиотикын найрлаганд цинк фосфид хэмээх хархны хор хийхэд ашигладаг химийн найрлага илэрчээ. Махавар Фарма хэмээх эмийн үйлдвэрээс ийм ноцтой зөрчил илэрсэн нь мужийн эрүүл мэндийн салбарын эрх баригчдыг шүүх хангалттай шалтгаан болсон байна.

Гэхдээ энэ мэдээллийг бүрэн батлахын тулд Делт, Колкатагийн лабораторит бүрэн шинжлэх гэнэ. Мужийн засаг захиргаа жилдээ 4 саяар үйлдвэрлэдэг Ципросин 500 эмнээс 200 мянган ширхэгийг хураан авсан байна. Энэтхэгийн Засгийн газраас хохирогч эмэгтэй тус бүрт 6600 орчим ам.долларын нөхөн олговор өгөхөөр амлажээ.

У. Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ