Кибер гэмт этгээдүүд банк руу чиглэж эхэлжээ

Кибр гэмт хэргийн бүлэг бэлэн мөнгөний машинаас мөнгө хулгайлжээ. Энэ талаар АНУ-ын прокурорууд мэдээлэл хийсэн юм. Нийт 26 оронд энэ чиглэлийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр Нью-Йорк хотноо долоон хүн ял сонсоод байгаа. Харин найм дахь сэжигтэн этгээд өнгөрсөн сард бусдын гарт амь насаа алдсан байна. Тус гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд урьдчилсан төлбөрт зээлийн картуудын мэдээлэл хулгайлахаар компьютерийн системүүдийг хакердсан болох нь тогтоогджээ.

Уг гэмт хэргийн сүлжээ нь өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Вант улс, Оман улсын банкуудыг онилж, хуурамч карт ашиглан АТМ-ээс мөнгө авч эхэлжээ. Улмаар Япон, Канад, Их Британи, Румын болон бусад 12 орны хууль сахиулах байгууллагууд уг мөрдлөгт хамрагджээ. Үүнтэй холбоотойгоор бусад оронд ч гэсэн баривчилгаа явуулах болсон байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ