Энэ өдөр Дэнзэн Норгой мэндэлжээ

Балбын шерп, уулчин Дэнзэн Норгой янз бүрийн мэдээгээр, нэг бол Түвдэд, эсвэл Балбын уулархаг нутгийнКхумбу гэдэг газарт 1914 оны тавдугаар сарын 15-нд төржээ. Сүүлд ньЭнэтхэгийн Даржилин хотодочсон байна.
Уулчдынянз бүрийн маш олон ангийнхан Эверестэд (Жомолунгмад) авирахыг оролдож байсан ч,1953 оны тавдугаар сарын 29-нд Жон Хантын удирдсан британийн аялалын ангийн хүрээнд Эдмунд Хиллари, Дэнзэн Норгой хоёр тэнд хамгийн түрүүнд гарч чадсан юм.Энэ нь тэр үеийн уулын спортын аугаа их амжилт болж,дэлхийн хамгийн өндөр оргилд (8848 метр) авирах түүхийг нээсэн билээ.
Эверестэд авирснаар Дэнзэн Балбын дээд шагнал- Балбын од одон, Их Британийн шагнал – VI Георгийн медалиар шагнагджээ.
Эверестэдтүүхэн авиралт хийхээсээ өмнө Дэнзэн Норгой Гималайн ангиудад оролцож баялаг туршлага хуримтлуулсан байна.
Эверестэд авирсныхаа дараа тэрГималайн ангиудад оролцохоо больж,харин 1954 онд Энэтхэгийн Даржилин хотод Гималайн уулынхүрээлэн байгуулж, 1976 онд тэтгэвэрт гарах хүртлээ тус хүрээлэнгийн захирлаар халаагүй ажиллажбайжээ.
Дэнзэн Норгой 1986 оны тавдугаар сарын 9-нд Даржилин хотод нас барсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ