Дэлхийн мисс тэмцээний оролцогч алга болжээ

Дэлхийн мисс тэмцээний эхний шатны шалгаруулалт энэ долоо хоногт Лондон хотноо эхлэх юм.

Тэгвэл шалгаруулалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө уг тэмцээнд Гондурас улсаас оролцож буй мисс Мариа Хосе Алварадо Муноз дүүгийнхээ хамтаар алга болсон байна.

Хамгийн сүүлд түүнийг өнгөрсөн долоо хоногт машинд сууж явсныг гэрчүүд мэдээлсэн байна. Сураггүй болсон мисс 19 настай бөгөөд Санта Барбара их сургуулийн оюутан юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ