Супер компьютеруудыг бүтээнэ

IBM болон Nvidia компаниуд 2017 он гэхэд цоо шинэ хоёр супер компьютер бүтээхээр болсон байна. Эдгээрийн нэг нь Германы эрдэмтдийн гаргадаг Top 500 буюу дэлхийн хамгийн хүчирхэг компьютерийн жагсаалтад хоёрдугаарт ордог Титанаас тав дахин илүү хурдтай байх аж. Түүнийг Сьерра гэнэ. Энэ нь 100 петафлоп хурдтай байна. Харин нөгөө нь илүү хүчтэй Саммит. Саммит нь дээд тал нь 300 петафлопт хүртэл хурдлах чадалтай байх ба Facebook дэх 100 тэрбум зургийг нэг секундэд шууд хуулна гэсэн үг. Шинээр бүтээх компьютерууд IBM –ийн OpenPOWER болон Nvidia-гийн Volta гэх шинэ чипнүүд дээр суурилах ажээ.
Бидний мэддэг 2.5 гегагерц хурдтай дан цөмт процессор нь 10 тэрбум флопс буюу 10 Жифлопс хурдтай. Тэгвэл шинээр бүтээгдэх хоёр компьютер үүнээс 10000 дахин өндөр хурдтай гэсэн үг.
Энэ ажилд зориулан АНУ-ын Эрчим хүчний яам 325 сая ам.долларыгтөсөвлөж байгаа юм байна.
Одоогийн байдлаар дэлхийн хамгийн хурдан компьютер нь Хятадын Тиан-Хө 2 юм. Гуанжуд байрлаж байгаа энэ компьютер 34 петафлоп хурдтай.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ