Нөгөө ертөнцөөс 11 цагийн дараа буцаж иржээ

Польшийн Острув-Любельский хотод амьдардаг 91 настай Янина Колькевич шарил хадгалах газар 11 цаг болсны дараа хар уутан дотор хөдөлж эмч нарыг ихэд айлгажээ. Энэ явдал 11 дүгээр сарын 06-ны өдөр болсон байна. Тэрээр дахин амьдралд ирэнгүүтээ тэндэхийн ажилтнуудад маш их хүйтэн байгаа тул дулаацуулж өгөхийг хүсчээ. Эмгэн ухаан алдсан байх үед эмэгтэйн зүрх нь зогсож, хараа нь гэрэлд хариу үйлдэл хийхгүй байсан болохоор тул нас барсан гэж Веслава Чиж дүгнэлт үйлдэж моргт аваачсан аж.
Эмч Веслава Чиж дараа нь ярихдаа “Би үнэхээр гайхаж байна. Түүнийг нас барсанд би бүрэн итгэлтэй байсан. Юу болсныг үнэхээр ойлгохгүй байна. Тэр эмэгтэйн зүрх нь зогсож, хараа нь гэрэлд хариу үйлдэл хийхгүй байсан. Гэтэл 11 цагийн дараа моргийн ажилчид түүнийг үхээгүй байна гэж утсаар ярьсан юм” гэжээ.
Ийнхүү бээрч даарсан, өлсөж ундаассан эмгэнийг гэрт нь хүргэж өгөхөд, ар гэрийнхэн нь балмагдаж, гайхшаа барсан бөгөөд “талийгаач” эмгэн гэртээ ирээд халуун шөл ууж, хоёр бин зооглосон байна. Түүнд өөрийнх нь оршуулгын талаар юу ч хэлэлгүй нуухаар шийдэцгээсэн гэнэ.
Үүнтэй адил явдал мөн Польшид 2010 онд 76 настай Йозеф Гузьд тохиолдож байжээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ