Юлия Тимошенког Евгений Щербенийг хөнөөгөөгүй гэж үзлээ


Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенкод холбогдох прокурорын газар АТОН корпорацийн тэргүүн Евгений Щербенийг хөнөөсөн хэргийг хаажээ. Түүний аллагад холбоотой, тэр ч бүү хэл энэ хэргийг зохион байгуулсан гэж буруутгасаар өнөөг хүрсэн билээ. Дуулиант энэ хэргийг өнгөрсөн сард хаасан болохоо Украины ерөнхий прокурорын газраас мэдээлсэн байна.
Гэсэн ч чухам ямар үндэслэлээр хаасан болохоо хараахан тайлбарлаагүй байгаа. Харин Юлия Тимошенко албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял эдэлж байгаа. Тэрбээр өөрийн өндөр дээд албан тушаалаа ашиглан байгалийн хий нийлүүлэлтийн алдаатай гэрээ хийж, улсад ноцтой хохирол учруулсан хэмээн долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ