Урлагийн бүсгүйчүүд хэний гоо сайханд санаа тавив

“Маск” продакшны жүжигчин Г.Золзаяа “Zolo’s hair and beauty salon” салоныхоо нээлтийг хийгээд удаагүй байгаа ч олны танил эрхмүүдийн хөл тасрахгүй байгаа сурагтай. Жүжигчин Золоо жилийн өмнөөс төлөвлөж байсан салоноо нээсэн нь урлагийнхан дундаа анхдагч гэж болохоор үйл явдал болсон юм.

Тэгвэл тун удахгүй бас нэгэн гоо сайхны салон нээгдэх гэж буй гэнэ. “Гала” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Ану бяцхан охиныхоо нэрээр нэрлэсэн Хатангоо салоноо тун удахгүй нээх нь ээ. Үсчин, гоо сайхан, алжаал тайлах зэрэг цогц үйлчилгээг үзүүлэх тус салон нь нилээд хэдэн салбартай байх бөгөөд бүх салбараа зэрэг нээнэ гэнэ шүү.

Ямартай ч нэгэнтэйгээ барьцаж бизнест хөл тавьж, гоо сайхны салоны захирлаар өөрсдийгөө өргөмжлөөд амжсан хоёр бүсгүйдээ, монгол гоо үзэсгэлэнгүүдэд санаа тавих их үйлсэд нь амжилт хүсье.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ