Өр төлбөрөө өгөхийг шаардлаа

МАХН-ын нэгэн нарийн бичгийн даргынх нь эхнэр Улаанбаатар хотын банкны өрөө төлөхгүй байгаа тул шүүхэд хүртэл хандсан ажээ. Тиймээс “Дорнын Гандирс” ХХК-ийн захирал, зээлдэгч Цэвэграаш овогтой Эрдэнэчулуун та шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээлийн өр төлбөрөө төлнө үү" гэж Улаанбаатар хотын банк өдөр тутмын "Үндэсний шуудан" сониноор дамжуулан шаардлага хүргүүлсэн байна.

УИХ-д сууж тоо томшгүй олон үл хөдлөх хөрөнгийн эзэн сууж, сайд дарга даамал хийж өдгөө тэтгэвэрт гартлаа намын дарга хийж байгаа түүний шинэ эхнэр Ц.Эрдэнэчулуун гэх бүсгүйн зурагтай зарлал олон нийтийг гайхашрууллаа. Улсын их дэлгүүрийн дэргэдэх Гандирс хэмээх тансаг барилгыг бариулсан энэ эрхэм юуны учир өрөө төлөлгүй ийнхүү луу унжиж сонины нүүрэнд залартлаа мандах болов оо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
21 цаг 35 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 07 цаг 51 мин