30 наснаас өмнө мэдэх хэрэгтэй 10 зүйл

Хүн хорин настайдаа бүхнийг мэддэг гэж бодож байсан бол гучтайдаа үгүй юм байна гэдгээ ойлгодог. Харин дөч хүрээд л нэг тайвширч, байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг болно. Энэ бүхнийг 50 хүрээд ойлгодог гэнэ шүү.

1/ Өтөл насандаа хэрэглэх хуримтлалыг яг одооноос бий болго!

Санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хөгширсөн хойноо хэрэглэх хуримтлалтай болохын тулд дараах зүйлүүдийг даруй хийх хэрэгтэй. Үүнд:

-Бүх өр шир, тавьсан зээлээ яаралтай төлж дуусгахад анхаарлаа хандуулж, ажиллаж хөдөлмөрлөх

-Хувийн “Зохицуулах фонд“ – той болох нь зүйтэй. Амьдралд гэнэтийн үйл явдал, саад бэрхшээл олон гардаг. Эрүүл мэндээс эхлээд гэр бүл цуцлалт, бизнесийн алдагдалд орох гэхчилэнгийн ямар ч гэнэтийн асуудал тулгарахад бэлэн байх хэрэгтэй.

-Цалингийнхаа гуравны нэгийг өр зээлээ хурдан дарахад зарцуулж, зээлээ дуусмагц хадгаламжинд хийж хэвших

-Бодлогогүй наймаа бүү хий. Ипотекийн зээлийн нөхцлийг хангалттай биелүүлж чадах санхүүгийн боломжтой болохоос нааш орон сууц худалдан авах гэж яарсны хэрэггүй.

-Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй. Мөн түүнчлэн биржийн брокеруудад бүү итгээрэй!

Хуримтлалыг аль болох эртхэн эхлүүлж, чадах чинээгээрээ ихийг хуримтлуул Боломжгүй зүйл гэж байдаггүй юм. Зүгээр л хийж эхлүүл!

2/ Эрүүл мэнддээ одооноос анхаар!

Бид эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэйг мэднэ. Зөв хооллож, спортоор хичээллэж, ажил амралтаа зохицуулж байх ёстой гэдгийг ч мэднэ. Гэхдээ яагаад ахмадууд эрүүл байж эрүүл өтлөхийг чухалчлан захиад байгаа юм бол…? Бидний бие махбод ганцхан өдрийн дотор гэнэт муудчихдаггүй, олон жилийн турш “сэм сэмхэнээр“ элэгдэлд орж доройтсоор байдаг. Одоо та энэ доройтлыг саармагжуулан удаашруулахад анхаарах хэрэгтэй. “Хэрвээ цаг хугацааг ухрааж, бүхнийг шинээр эхлэх боломж олддогсон бол, би эрүүл зөв хооллож насан туршдаа спортоор хичээллэх байсан. Өмнө нь би буруу зуршлаа зөвтгөх арга л хайдаг байснаас биш үр дагаврыг нь төсөөлж байсангүй.“ гэж хөгшчүүд харамсдаг. Үүнийг байнга санаж яваарай!

3/ Өөртөө муу байдаг хүмүүстэй битгий харьцаж бай!

Хүмүүс өнгөрсөн үедээ буцаад очиж болдогсон бол хувийн амьдралдаа багагүй хязгаарлалтыг хийж, аль болох сайн хүмүүстэй л нөхөрлөж цагийг өнгөрүүлэх байсан гэдэг. Заримдаа хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд, бусдад таалагдахын тулд, эсвэл өөртөө сайн ханддаг болгохын тулд дургүй зүйлээ хийхэд хүрдэг. Ингэснээр бусдын эрхшээлд орж өөрийгөө гээхээс эхлээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Ялангуяа санхүүгийн болон бусад ашиг хонжоо, сэтгэл хөдлөл зэргээс үүдэлтэй үйлдэл нь маш том гамшигт хүргэж болзошгүйг үргэлж санаж, муу зүйлээс холуур яваарай!

4/ Дотно хүмүүстээ сайн хандлагаа илэрхийлж бай!

Энэ төрлийн зөвлөмжийг илгээсэн 40 ба түүнээс дээш насныхан эргээд харамсахгүйн тулд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон найз нөхөдтэйгөө дотно харьцаагаа байнга илэрхийлж аль болох олон удаа уулзаж учирч байх хэрэгтэй юм. Амьдралд мөнгө санхүү, байр байшин, унаа тэрэг хийгээд ажил төрлийн аль алиныг нь олж авч болох ч нэгэнт алдсан хайртай дотны хүмүүсээ эргэж хэзээ ч олж авахгүй!

5/ Хүн бүхнийг амжуулж чадахгүй. Тэгвэл юуг сайн чадаж байна, түүн дээрээ л төвлөр!

Залуу хүн мөрөөдлөөр дүүрэн амьдардаг. Бодит байдалтай нүүр тулаад зарим нь амархан бууж өгч байвал буруу зүйлээ барьж авсны шинж юм. Амьдралд хөлөө олтол их удна. 10 жилийн дараа сая нэг юм мөрөөдөл чинь биелэх цаг ирж ч болзошгүй. Чи үүний л төлөө зүтгэсэн шүү дээ. Чи хамаг бүхнээ үүнд л зориулсан юм чинь одоо яагаад орхих гэж…? Хүн бүхнийг зэрэг хийж чадахгүй учир юуг сайн чадаж байна гэдэгтээ анхаарлаа хандуулж түүнийгээ л хамгаас сайн хийх хэрэгтэй. Олонхийнх нь хувьд өсвөр насандаа эсвэл 20 настайдаа дур зоргоороо гаргасан шийдвэр, карьерийн сонголт нь алдаа байсныг онцлоод чин сэтгэлээсээ хиймээр байгаа, хийх дуртай зүйлээ л барьж авч түүнийхээ оргилд нь хүртэл тууштай хөдөлмөрлөхийг зөвлөж байна.

6/ Заримдаа аз сорихоос битгий ай. Та одоо ч хувь заяагаа өөрчилж чадна.

30 гармагц ажил алба, гэр бүл, санхүүгийн хувьд ч төлөвшсөн байхыг нийгэм, олон нийт шаарддаг нь үнэн. Өөрийнхөө амьдралыг өөрөө л мэд, хэнээр ч бүү заалга. Гэхдээ дахин хөл дээрээ босож чадна гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй шүү. Бусдын жишгээс ангид амьдрахаар шийдсэн л бол аль болох сөрөг бодлуудаа таягдан гээх хэрэгтэй. Ялангуяа “айдас”, айдсаа гээж гэмээнэ олонхийн хувьд оройтсон мэт боловч чиний хувьд цагаа олсон сайхан амьдралыг бий болгох бүрэн боломжтой. Тиймээс яах бол, ийх бол, ингэх болов уу, тэгэх болов уу, ингэчихвэл яах бол гэх мэт бодлоосоо эртхэн салаарай.

7/ Та байнга өөрийгөө хөгжүүлж, өсөж байх хэрэгтэй.

Бидний нэн тэргүүний зорилго бол өөрөө өөрийгөө сайн хүн болгож төлөвшүүлэх явдал юм. Зөв сэтгэлээр зөв замаар явахад зөв хүмүүстэй учирч зөв сайхан бүхнийг бүтээн байгуулахын сацуу хамт олондоо хүндлэгдсэн сайн хамтрагч, айл гэрийн халамжит хань, нөхөрлөлдөө үнэнч найз нөхөр байх болно. Дэлхийн тэргүүн баячуудын нэг Уаррен Баффет хэлэхдээ залуу хүний өөрөө өөртөө оруулах хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бол эд баялаг, эрх мэдэл бус мэдлэг боловрол юм хэмээсэн байдаг. Тиймээс нас тогтсон хойноо ч давхар мэргэжил эзэмшиж, семинар курст суухад 20 настай үеийнхээсээ хамаагүй үр ашигтайгаар цагаа зарцуулж, ашигтай хувилбараар суралцаж чадна.

8/ Ирээдүйг таашгүй учир элдэв зүйлд санаашрахгүй амьдарч сур!

Та бидний хувьд одоо цагт хамгаас чухал байгаа зүйлс магад 10 эсвэл 20 жилийн дараа огтхон ч хэрэгцээгүй болж мэдэх юм. Тэгвэл санаагаар унах хэрэггүй. Энэ бол “хөгжил” юм. Бүх зүйл хөгжин дэвшиж, хувьсаж өөрчлөгддөг тул дасан зохицож, хуучинтай зууралдалгүй амьдарч сурах хэрэгтэй! билээ.

9/ Гэр бүлээ бүхнээс дээгүүрт тавь, үнэ цэнийг нь мэдэр!

Гэр бүлийн гишүүдийн үнэнч сэтгэл нь аз жаргалтай амьдралын үндэс суурьхүүхэдтэй болоход тохиромжтой цаг үе гэж хэзээ ч байдаггүй юм. Хүүхэд бол ертөнцийн хамгийн гайхалтай бэлэг учир тэднийг хойш тавих нь хамгийн тэнэг алхам ажээ.

10/ Өөрийгөө хайрлаж, хүндэлж сур!

Өөрөөс чинь илүү чамайг мэддэг, хайрладаг хэн байх билээ. Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлах нь юу л бол. Тэгвэл өөрийгөө ч, өрөөлийг ч хайрладаггүй хүн яаж амьдрах болж байна вэ?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ