Чуулган 17.00 цагт хуралдана

УИХ-ын чуулган 17.00 цагаас хуралдахаар болжээ. Чуулганы хуралдаанаар МУ-ын 28 дахь Ерөнхий сайдыг томилох юм. АН-ын бүлгийн хурал өндөрлөж, харин одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар гишүүд цуглаж байна. Уг хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэх юм. Түүний дараа буюу 17.00 цагаас чуулган хуралдана. МАН-ынхан Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг дэмжихгүйгээ илэрхийлсэн бол МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "Шударга ёс" эвслийнхэн Ч.Сайханбилэгийг дэмжихээ илэрхийлж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлээд байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ