Петр Порошенког шүгэлдэн угтав

Киев хот дахь “Тэнгэрийн зуут” гэдэг хөшөөнд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден цэцэг өргөх ёстой байв. Гэвч тус арга хэмжээг хойшлуулжээ. Учир нь цэцэг өргөх ёслолын үеэр хуран цугларсан олон Ерөнхийлөгч Петр Порошенкогшүгэлдэн угтжээ. Тиймээс Жо Байдены хамгаалалтын албаныхан энэ явдлаас болгоомжлон түүнд ийнхүү зөвлөн авч явсан байна.
Дээрх талбайд цугларсан хүмүүс "эрх баригчид эсэргүүцлийн ажиллагааны явцад амь үрэгдэгсдэдтусгай статусөгөөгүй" хэмээн Поршенког “ичгэвтэр” гэсэн уриагаар шүгэлдэн угтсан гэнэ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ