Обамагийн цагаачлалын бодлого шүүмжлэлд өртжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама таван сая орчим хууль бус цагаачдыг Америкт үлдээх шийдвэр гаргасан нь ихээхэн шуугиан тариад байна. Энэхүү захирамж тус улсад таваас дээш жил амьдарсан, АНУ-ын иргэн, тус улсад байнга оршин суух эрхтэй иргэний эцэг эхэд хамааралтай гэнэ.
Энэхүү бодлого хэрэгжсэнээр албан ёсоор бүртгэгдээгүй таван сая цагаачдыг албадан гаргахаас чөлөөлөгдөж байгаа аж.
Гэвч Обамагийн гаргасан шийдвэр сөрөг хүчнүүдийн зүгээс хамгийн их шүүмжлэлтэй тулгарч байгаа юм. Харин тэрээр бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ “Америк бол цагаачдын улс орон юм. Энэ нь манай улсыг бусад үндэстнүүдээс дээгүүр орших маш том давуу тал гэж би бодож байна. Мөн цагаачлалын шинэ бодлого нь АНУ-ыг залуу, дэвшилтэт байдлыг хадгалах болно. Өнөөдөр бидний баримталж байгаа цагаачлалын бодлого алдаатай гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа” гэсэн байна.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ