Японд хүчтэй газар хөдлөлт болжээ

Японы Нагано хотод өнгөрсөн шөнө хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтөд 39 хүн гэмтэж бэртсэний ихэнхи нь ясны хугаралтай гэнэ. Японы албаныхны мэдээлснээр 6.7 магнитудын газар хөдлөлтөд хоёр тосгоны 37 айлын сууц нурж, сүйдсэн аж.

Гамшгийн бүсэд нисдэг тэргээр аврах ажиллагааг явуулж, нурангид дарагдсан 21 хүнийг аварч, Хакуба, Отари хотоос 200 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас 200 өрх одоо болтол гэрэл, цахилгаангүй байгаа гэнэ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ