Ус зайлуулах сувгаас нялх хүүхэд олжээ

Дугуйчид замын хажуугийн ус зайлуулах хоолойгоос нялх хүүхэд олсон байна. Тэд хэсэгхэн зуур амрахдаа яг дэргэд нь шахуу хүүхэд уйлах чимээ сонсчээ. Эргэн тойрноо нягталж харсны дараа хүүхдийн чимээ газар дороос гарч байгааг мэдээд тэд яаралтай цагдаад дуудлага өгсөн байна.

Ингээд ачтай хүмүүсийн тусламжтайгаар ус зайлуулах сувагт хаягдсан дөнгөж төрсөн бяцхан хүүг олж амь насыг нь аварсан байна. Энэ явдал Австралийн Блэктаун хотод болсон бөгөөд CNN агентлаг уламжилжээ. Цагдаа нарын сэтгүүлчдэд дурдсанаар хүүг хаясан ус зайлуулах суваг 2.5 метрийн гүн бөгөөд аз болж хаягдаад удаагүй байхад нь хүмүүс олсон бололтой хэмээжээ.

Хүү төрөөд ойролцоогоор долоо хонож байхад нь л ийнхүү ус зайлуулах сувагт хаясан бөгөөд цагдаа нар хүний аминд санаатайгаар халдахаар завдсан хэмээн хэрэг үүсгэж хүүгийн ээжийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ