Оюутнуудыг эрэн сурвалжилж байна

Францын тусгай албаны ажилтнууд тус улсын Барилгын инженерийн дээд сургуульд сурч байсан Хойд Солонгосын оюутан Хан гэх залууг 10 хоногийн өмнө оюутны дотуур байрнаас саатуулан, нутаг руу нь албадан буцаах гэж байв.

Гэтэл онгоцны буудалд хүргэгдэх үедээ оюутан залуу зугтжээ. Түүнийг яаралтай олж, нутаг буцаахыг Хойд Солонгосын засаг захиргаа Францын хууль сахиулагчдаас шаардаж байгаа юм.

Тус улсад Хойд Солонгосын 10 оюутан суралцаж байсан боловч Хантай хамт сурч байсан 4 оюутан, мөн өөр дээд сургуульд сурдаг 5 оюутан Ханыг баригдсанаас хойш мөн сураггүй болсон байна. Францын цагдаагийн газраас тэднийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэд албадан буцаах ажиллагаанаас зугтсан, эс бөгөөс нутгийнхаа тусгай албаныханд баригдсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ханы эцэг 2013 онд цаазаар авахуулж, гэр бүлийнхэн нь улс төрийн хэргээр шоронд хоригдож байгаа аж.

Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх нь Хойд Солонгос болон Франц улсуудын хоорондын харилцаанд чухал нөлөө үзүүлэх гэнэ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ