“Regin” гэдэг тагнуулын вирус бий болжээ

Өрнөдийн тагнуулын алба удирдаж байж болзошгүй, ОХУ болон Саудын Арабын эсрэг чиглэсэн “Regin” гэдэг тагнуулын вирус интернэтэд бий болсон тухай “Financial Times” сонинд мэдээлэв. “Regin” нь одоо байгаа программуудаас хамгийн төгс тагнуулын программ гэж Америкийн “Symantec” компанийн шинжээчид тодорхойлоод байна. Тэд уг вирусийг Ираны цөмийн хөтөлбөрийг ихээхэн сааруулсан тагнуулын “Stuxnet” вирусээс илүү боловсронгуй гэж таамаглаж байгаа юм.

“Stuxnet”-тэй төстэй энэ вирус нь мэдээлэл цуглуулдаг бөгөөд дэлхийн хамгийн нарийн, хөнөөлтэй программ гэж нэрлэгдлээ. Түүний зорилго нь ОХУ болон Саудын Арабын мэдээлэл харилцаа холбооны компани” гэж дээрх сонинд бичжээ.

“Regin” вирусийг Өрнөдийн тагнуулын албадын нэг удирдаж байж болзошгүй гэнэ. Нөгөөтэйгүүр, Ираны цөмийн хөтөлбөрийг нураах зорилгоор 2010 онд АНУ, Израилийн Засгийн газрын талд ажилладаг хакеруудын бүтээл байж болзошгүй ажээ.

Учир нь ОХУ, Саудын Араб, Мексик, Ирланд болон Ираны харилцаа холбооны болонинтернэт үйлчилгээ үзүүлэгч компаниудын системийг эвдсэн байна. Хэрхэн системд нэвтэрч буйг шинжээчид одоогоор тогтоогүй бөгөөд “Regin” нь дэлхийн томоохон оператор компаниудын гар утасны яриаг сонсох, мөн“Microsoft” компанийн серверээр дамждаг цахим шууданг үзэх боломж олгодог гэж шинжээчид үзэж байгаа юм.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ