Америкийн Батлан хамгаалахын сайд огцорчээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгель албан тушаалаасаа огцорчээ. Түүний огцрох өргөдлийг өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авчээ.
Чак Хэйгель өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд буюу Пентагоны тэргүүнээр сонгогдсон юм.
Өдгөө 68 настай Чак Хэйгель Сирийн Засгийн газар болон “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Барак Обамагийн стратегийг хүчтэй шүүмжилж, зөрчилдсөнөөс албан үүргээсээ огцорч буй гэнэ. Чак Хэйгель Вьетнамын дайнд оролцож явсан бөгөөд өмнө нь Бүгд найрамдах намаас Небраска мужийн улсын сенатороор 12 жил ажилласан аж.
Одоогоор Барак Обама Чак Хэйгелийн орны хүний нэрийг зарлаагүй байгаа юм.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ