Хамгийн өндөр ашиг орлоготой залуу одоор Жастин Бибэр шалгарчээ

Жил бүр Forbes сэтгүүлээс гаргадаг 30 доош насны хамгийн өндөр ашиг орлоготой оддын жагсаалтыг 80 сая ам.долларын ашиг орлоготойгоор дуучин Жастин Бибэр тэргүүлсэн байна.

Энэхүү жагсаалтыг одуудын 2013 оны зургадугаар сараас энэ оны зургадугаар сарын хооронд буюу нийт 12 сарын хугацаанд зөвхөн шоу бизнесийн салбараас олсон ашиг орлогын хэмжээг нь судлан гаргасан байна. Ийнхүү гаргахдаа зөвхөн олсон цэвэр ашиг орлогоор нь жагсаасан бөгөөд татвар болон өөр бусад зардлуудыг нь хасаагүй байна.

Тус жагсаалтын хоёрдугаар байранд Английн One Direction хамтлаг нийт 75 сая ам.долларын ашиг орлоготойгоор, гуравдугаарт дуучин Taylor Swift 64 сая ам.долларын ашиг орлоготойгоор тус тус бичигджээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ