"Blackberry Passport" утас өнөөдрөөс захиалга авч эхэллээ

Канадын гар утасны үйлдвэрлэгч Blackberry компани дампуурлын ирмэг дээр ирээд байсан бөгөөд тэд удаан бэлдсэний эцэст Passport нэртэй бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад бэлэн болжээ. Өнгөрсөн есдүгээр сард зарлагдсан утас өнөөдрөөс онлайн захиалгаа аваад эхэлсэн ба 28-ны Баасан гарагт худалдаалж эхлэх юм.

Улаан ба Цагаан өнгөний сонголттой, өвөрмөц тэгш өнцөгт хэлбэртэй Passport нь Blackberry OS системтэй. Өөрийн Balckberry World дэлгүүрээс аппликэшн татахаас гадна Amazon-ы Андройд дэлгүүрээс Андройд аппликэшн татаж ажиллуулах боломжтой аж.

Өвөрмөц физик товчтойгоос гадна touch дэлгэцтэй гэнэ. Товчийг илүүд үздэг хэрэглэгчдэд үнэхээр тохирсон утас ажээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ