Нисэх буудлын илрүүлэгч төхөөрөмжөөс болж амиа алджээ

Оросын нисэх онгоцны буудлын скайнер буюу илрүүлэгч төхөөрөмжөөр нэвтэрсэн эмэгтэй тэр дороо амиа алдсан хачирхалтай хэрэг гарчээ.
Тодруулвал, Байгалийн олон улсын нисэх онгоцны буудлаар нөхөртэйгээ үйлчлүүлж байсан 30 настай Диана Толстова тус буудлын илрүүлэгч төхөөрөмжөөр нэвтэрсний дараа зүрхний хэмнэлд нь өөрчлөлт орж, гэнэт муудан толгой нь эргэж, ухаан алдсан бөгөөд нөхөр нь түргэн тусламж дуудсан боловч тусламж авч амжаагүй аж.
Албаныхын эл хэргийг шалгаж байгаа бөгөөд эхний байдлаар скайнерийн цахилгаан соронзон орны нөлөө орсон гэж дүгнэжээ.
Олон улсын нисэх буудлын үйлчилгээний журамд гар болон суурин метал илрүүлэгчийг ашиглаж байгаа тохиолдолд ажилтан зорчигчоос зүрхний хэмнэл нь хэвийн эсэхийг заавал тодруулж байх үүрэгтэй аж. Харин Дианагийн хувьд зүрхний өвчтэй байсан бөгөөд нөхөр Максим нь онгоцны буудлын ажилчдад эмнэлгийн бичгийг нь үзүүлсэн боловч тэд үл тоосон байна.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ