"Самсунг" компани нүдний хөдөлгөөнөөр ажилладаг хулгана бүтээнэ

"Самсунг" компани “Eyecan+” нүдний хөдөлгөөнөөр ажилладаг хулганы сайжруулсан хувилбарыг танилцуулжээ. Энэ технологи нь хөгжлийн бэрхшээлтэй, гар хөлөө хөдөлгөх боломжгүй болсон хүмүүст зориулсан бөгөөд тэд бусдын тусламжгүй компьютер ашиглаж чаддаг болох юм.

"Самсунг"-ийн инженерүүд 2012 оноос хойш уг хулганыг туршсаар иржээ. Гэхдээ “EyeCan+” хулганыг зах зээл дээр гаргахгүй бөгөөд хязгаартай тоогоор үйлдвэрлэж халамжийн газруудад тараах гэнэ.

Түүнчлэн компани хувь хүн, компани, хөгжүүлэгч нарт зориулсан нээлттэй эхийг нь интернэтэд байршуулахаар болжээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ