Нигерид болсон халдлагаар 78 хүн амь үрэгджээ

Нигерийн хойд хэсгийн Борно мужийн Майдугури хотын хөл ихтэй зах дээр өчигдөр өсвөр насны хоёр охин амиа золиослон бөмбөг дэлбэлжээ. Халдлагын улмаас 78 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн байна.
Нигерийн эрх баригчид амиа золиослогч охидын халдлагыг “Боко Харам” бүлэглэл зохион байгуулсан хэмээн хардаж байгаа аж. “Боко Харам” исламын зэвсэгт бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Нигерийн хойд хэсгийн Борно мужийн Чибок тосгоноос 200 орчим охиныг барьцаалан авч одсон юм.
Өмнөх өдөр нь Майдугури хотоос 200 хүрэхгүй км зайтай орших Дамасакт хэт даврагчид оршин суугчдын сууцыг галдаж, олон хүний амийг хөнөөсөн байна. Нигерид өнгөрсөн зургадугаар сараас хойш таван эмэгтэй өөрийгөө дэлбэлж, амиа золиослох халдлага үйлджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ