Нью-Йоркт шүүхийн шийдвэр эсэргүүцэгчид гурван гүүр хаажээ

Америкийн Фергюсон хотын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэгчид Нью-Йорк хотын Бруклин, Манхэттен, Трайборо гүүрнүүдийг хаасан байна.

Өнгөт арьстан залууг буудан хөнөөсөнцагдаа Даррен Уилсоныг зөвтгөсөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн эсэргүүцлийн ажиллагаа Фергюсонд гарч олон нийтийн үймээн самуун болон хувирчээ.

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө Нью-Йоркын Юнион-сквер гудамжинд эсэргүүцэл эхэлсэн бөгөөд өглөө хүртэл үргэлжилжээ. Мягмар гаригийн өглөө хэдэн мянган хүн гурван гүүрийг хаасан байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ