Хятадын уурхайд дэлбэрэлт болж 24 уурхайчин амиа алджээ

Хятадын зүүн хойд зүгт орших Лиаонин мужийн улсын өмчит Фусинь нүүрсний корпорацийн уурхай дэлбэрчээ. Ослын уршгаар 24 уурхайчин амиа алдаж, 54 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн аврах ажиллагааг шуурхай зогсоож, уурхайчдыг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна.

Гал гарсан шалтгааныг хурдан хугацаанд тодруулах боломжгүй гэж компанийн зүгээс мэдээлээд байгаа аж. Хятадад аюулгүйн ажиллагааны хууль, дүрмүүдийг шинэчилж, нөхцөл байдлыг сайжруулах алхмуудыг тууштай хэрэгжүүлж байгаа гэнэ. Гэвч жил бүр олон зуун уурхайчин амиа алдаж, тус улс дэлхийд үйлдвэрлэлийн ослоороо тэргүүлж байгаа аж.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ